Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын биатлончид Беларусийн УАШТ-ий спринтийн гараанд оролцлоо

Монголын биатлоны шилдгүүд Беларусийн “Раубичи” баазад бэлтгэл сургуулилтаа базааж, шинэ улирлын уралдаан тэмцээнд оролцох торгон ирээ тохируулж байгаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын биатлончид Беларусийн УАШТ-ий спринтийн гараанд оролцлоо
Монголын биатлончид Беларусийн УАШТ-ий спринтийн гараанд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Монголын биатлончид Беларусь Улсын аварга шалгаруулах тэмцээний спринтийн гараанд оролцож, эрэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаанд Э.Энхсайхан ес, Ц.Адьяажаргал арав, эмэгтэйчүүдийн 7,5 км-ийн гараанд Т.Ариунболд найм, М.Должинсүрэн 12, Д.Энхчимэг 14 дүгээр байрт оржээ.

Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр “Манай багийн хувьд формоо хянах чухал тэмцээн байлаа. Коронавирусний цар тахлын улмаас оройтож бэлтгэлдээ орсон ч ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч А.Поповийн дүгнэлтээр дажгүй сайн үнэлэмж авчээ. Харин 3-4-5 бүсийн комплекс бэлтгэл хоцорч байна гэсэн дүгнэлтийг хийлээ” хэмээв.

Монголын биатлоны шилдгүүд Беларусийн “Раубичи” баазад бэлтгэл сургуулилтаа базааж, шинэ улирлын уралдаан тэмцээнд оролцох торгон ирээ тохируулж байгаа юм.

Хуваалцах