Монголын бүжигчид олон улсын тэмцээнээс 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 1000 гаруй уран бүтээлч оролцсон IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдааны дүн үхэр жилийн босгонд гарлаа.
Мэдээллийн алба

Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 1000 гаруй уран бүтээлч оролцсон IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдааны дүн үхэр жилийн босгонд гарлаа. Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд, залуус ардын, сонгодог мөн орчин үеийн төрлөөр дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртжээ.
Тодруулбал, Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:
-Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг - Алтан медаль болон Шилдэг үзүүлбэрийн шагнал
-О.Мишээл - Алтан медаль
-Г.Энгүн - Алтан медаль
-Я.Түмэн-Эрдэнэ - Мөнгөн медаль
-А.Биндэръяа - Мөнгөн медаль
-М.Энхжин - Мөнгөн медаль
-Х.Хонгорзул - Хүрэл медаль
-Э.Эмүжин - Хүрэл медаль
-Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран - тусгай байр
Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:
Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Монголын балетын үндэсний сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар - Алтан медаль болон шилдэг үзүүлбэрийн шагнал
-Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал - Мөнгөн медаль
Сонгодог бүжгийн төрөлд:
-Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг - Тусгай байр
-Ц.Молор - Хичээл зүтгэлийн шагнал
Орчин үеийн бүжгийн төрөлд:
Ц. Молор - Тусгай байр
О.Уянга - Тусгай байрын шагнал хүртлээ.
Ташрамд дуулгахад, дээрх олон улсын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг ажиллажээ.


















