Монголын бөхчүүд нэг маршрутаар хоёр фронтод
Серб Улс түүхэндээ анх удаа бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг эх орондоо хүлээж авах бөгөөд манай бөхчүүд нэг маршрутаар хоёр фронтод хүч үзэх гэж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ оны сүүлчээр болох залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хуваарийг баталж календарьтаа багтаалаа.
Тодруулбал, залуучууд арванхоёрдугаар 4-10-нд Сербийн нийслэл Белградад хүч үзэх бол насанд хүрэгчид залгуулаад арванхоёрдугаар сарын 12-20-нд өрсөлдөнө.
Серб Улс түүхэндээ анх удаа бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг эх орондоо хүлээж авах бөгөөд манай бөхчүүд нэг маршрутаар хоёр фронтод хүч үзэх гэж байна.
Харин 23 хүртэлх насны ДАШТ ирэх арваннэгдүгээр сарын 23-29-нд Финландын Тампере хотод зохион байгуулагдах юм.
Нэг ёсондоо гурван насны дэлхийн аварга сарын хугацаанд шил шилээ даран болно.


















