Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын чөлөөт бөхийн холбооноос уриалга гаргажээ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч П.Гансүхийн зүгээс тамирчид, дасгалжуулагч, шүүгч нарт хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, амны хаалт байнга зүүж, ариун цэврийг сахиж, өөртөө болон гэр бүлдээ хариуцлагатай хандаж энэ хүндрэлтэй үеийг тэвчээр хатуужилтай, сахил

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын чөлөөт бөхийн холбооноос уриалга гаргажээ
Монголын чөлөөт бөхийн холбооноос уриалга гаргажээ. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч П.Гансүхийн зүгээс тамирчид, дасгалжуулагч, шүүгч нарт хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, амны хаалт байнга зүүж, ариун цэврийг сахиж, өөртөө болон гэр бүлдээ хариуцлагатай хандаж энэ хүндрэлтэй үеийг тэвчээр хатуужилтай, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар даван туулахыг уриалж байна.

“Хорио цээрийн дэглэмийг сунгах болсонтой холбогдуулан тамирчид, дасгалжуулагч нартаа судалгаа, төлөвлөгөөн дээрээ илүү их ажиллах, өнгөрсөн дэлхийн аваргын тэмцээнүүдийн бичлэгийг дахин үзэх, үнэлэлт дүгнэлт өгөх, тэмдэглэл хөтлөх, өөрийн жингийн өрсөлдөгч нарынхаа талаар дүгнэлт, судалгаа хийх, бэлтгэл сургуулилт болон тамирчин хүний хоол хүнсний тал дээр судалгаа хийж цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг зөвлөж байна” гэжээ.

Хуваалцах