Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Монголын далбаатай онгоц архи хууль бусаар тээвэрлэж байжээ

Малайзийн Цагдаагийн газраас энэ сарын 16-нд архи согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Монгол Улсын далбаатай хөлөг онгоцыг саатуулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын далбаатай онгоц архи хууль бусаар тээвэрлэж байжээ
Монголын далбаатай онгоц архи хууль бусаар тээвэрлэж байжээ. Зураг: МҮОНРТ

Малайзийн Цагдаагийн газраас энэ сарын 16-нд архи согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Монгол Улсын далбаатай хөлөг онгоцыг саатуулсан байна. “БЕРНАМА” агентлагийн мэдээлснээр тус хөлөг онгоцонд 1.2 сая долларын хууль бус бараа тээвэрлэж явсан аж. Харин албаныхан “Сингапураас Индонезийн Думай хот руу явж байсан гэх хөлөг онгоцонд үзлэг хийхэд бичиг баримтан дээр бүртгэлтэй байсан тосны оронд 7840 хайрцаг виски, ром дарс байсан” гэж мэдэгджээ.

Одоогоор тус улсын цагдаагийн байгууллагынхан хөлгийн багийн зургаан гишүүнийг баривчлан саатуулсан байна.

Хуваалцах