Монголын Дүлий Иргэдийн нйигэмлэгээс хэвлэлийн бага хурал зарлалаа
Дэлхийн дүлий иргэдийн холбооноос 2015 оныг сонсголгүй иргэдийн долоо хоногийг "Дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн.
Мэдээллийн алба

Дэлхийн дүлий иргэдийн холбооноос 2015 оныг сонсголгүй иргэдийн долоо хоногийг "Дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн. Тус холбооны жинхэнэ гишүүн Монголын Дүлий Иргэдийн нийгэмлэг энэхүү аянд нэгдэж, "Монгол дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" уриат аяныг энэ оны есдүгээр сарын турш зохион байгууллаа.
Энэхүү аяны хүрээнд чуулсан "Монгол дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" нээлттэй чуулга уулзалтын талаар болон тус чуулганаас гаргасан уриаг танилцуулах хэвлэлийн бага хурлыг Монголын Дүлий Иргэдийн нйигэмлэгээс зарлалаа. Хэвлэлийн бага хурал 2015 оны есдүгээр сарын 29-ний мягмар гарагт 11 цагт МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 99207345


















