"Монголын дуу хоолой" радиод орчуулагч-редактор сонгон шалгаруулж авна
Монголын дуу хоолой радиод орчуулагч-редактор сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын дуу хоолой радиод орчуулагч-редактор сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Сэтгүүл зүйн болон орчуулагчийн мэргэжилтэй
- Эфирт англиар нэвтрүүлэг бэлтгэх хөтлөх чадвартай
- Уран бүтээлч сэтгэлгээтэй
- Шинэ техник технологийг ашиглах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















