Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын эдийн засгийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдана

“Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын эдийн засгийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдана
Монголын эдийн засгийн чуулган “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

“Монголын эдийн засгийн чуулган” 2024 оны долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно.

Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ. Энэ жилийн чуулганаар Ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, Хот байгуулалт, архитектур, Эрчимжсэн хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг, Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл, Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулагдах юм.

2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл оролцож ирсэн. Монголын эдийн засгийн чуулганд урьдчилсан байдлаар 2000 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор байна.

Хуваалцах