Монголын элчин сайдууд нэгдлээ
Монгол Улсын дипломат албанд олон жил ажиллаж ирсэн нэр хүнд, нөлөө бүхий Элчин сайд нарын үүсгэл санаачилгаар өнгөрсөн нэгдүгээр сард “Монголын Элчин сайд нарын клуб” ТББ байгуулагдсан.
Мэдээллийн алба

Монгол Улсын дипломат албанд олон жил ажиллаж ирсэн нэр хүнд, нөлөө бүхий Элчин сайд нарын үүсгэл санаачилгаар өнгөрсөн нэгдүгээр сард “Монголын Элчин сайд нарын клуб” ТББ байгуулагдсан.
Тус ТББ-ын зорилго нь Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх үүднээс чиглэлийн яам, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээлэл, судалгаагаар хангах, зуучлах, гадаадын байгууллага, ард иргэд, Улаанбаатар дахь гадаадын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагынхантай хамтран ажиллах юм.
Түүнчлэн хурал, зөвлөлгөөн, уралдаан тэмцээн, аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах, зуучлах, санал бодол, туршлагаа хуваалцах хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах зорилгоор ийн нэгджээ.
Клубын хүндэт Ерөнхийлөгчөөр ГХ-ны сайд Л.Болдыг өргөмжилж, батламжаа гардуулан өглөө.


















