Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын электрон спортын холбоо дадлагажуулах хөтөлбөр зохион байгуулна

Монголын электрон спортын холбоо (MESA) цахим спортын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой электрон спортын дадлагын хөтөлбөр явуулахаар болжээ. 3-6 сарын хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөрт их, дээд сургуулийн 2, 3 дугаар дамжааны оюутан залуус хамрагдах боломжтой юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын электрон спортын холбоо дадлагажуулах хөтөлбөр зохион байгуулна
Монголын электрон спортын холбоо дадлагажуулах хөтөлбөр зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Монголын электрон спортын холбоо (MESA) цахим спортын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилготой электрон спортын дадлагын хөтөлбөр явуулахаар болжээ. 3-6 сарын хугацаанд үргэлжлэх уг хөтөлбөрт их, дээд сургуулийн 2, 3 дугаар дамжааны оюутан залуус хамрагдах боломжтой юм байна.

Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан залуус ажлын бодит туршлага олж авахаас гадна хурдацтай хөгжиж буй цахим спортын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгох, шинэ залуу хамт олны нэг хэсэг болох, инновацилаг шинэ төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцон Монголын цахим спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ бодитой оруулах боломжийг нээж өгөх юм байна

Ташрамд дуулгахад, дээрх хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг энэ сарын 26-ныг дуустал бүртгэнэ.

Хуваалцах