Монголын электрон спортын холбоо, Монголын үндэсний PUBG лигтэй хамтран ажиллана
Монголын электрон спортын холбоо Монголд цахим спортын “PUBG” тоглоомын хөгжлийг шинэ түвшинд хүргэхээр өнөөдрөөс Монголын үндэсний PUBG лигтэй албан ёсоор хамтран ажиллахаар болжээ.
Мэдээллийн алба

Монголын электрон спортын холбоо Монголд цахим спортын “PUBG” тоглоомын хөгжлийг шинэ түвшинд хүргэхээр өнөөдрөөс Монголын үндэсний PUBG лигтэй албан ёсоор хамтран ажиллахаар болжээ.
Монголын электрон спортын холбоо 2003 онд байгуулагдсан бол Монголын үндэсний PUBG лиг 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, цахим спортын PUBG төрлөөр бэлтгэл сургуулилт хийдэг Монголын баг, тамирчдын чансааг ахиулах зорилгоор тогтмол тэмцээн, уралдаанууд зохион байгуулсан юм. Түүнчлэн дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Монголын үндэсний PUBG лиг” нэртэй цуврал тэмцээн зохион байгуулах юм байна.
Сонирхуулахад, Монголын “PUBG mobile” тоглоомын “Zeus” баг энэ оны нэгдүгээр сард ДАШТ-ий гуравдугаар байрт, өнгөрсөн сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээнд хоёрдугаар байрт орсон.



















