Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-д дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ

Тус тэмцээнд дэлхийн шилдэг таван баг оролцсоноос гадна дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдлөө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-д дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ
Монголын эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-д дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 10-11-нд явагдлаа.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг таван баг оролцсоноос гадна дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдлөө.

Оролцоогүй татгалзсан багийг ирэх жилийн тивийн аваргад оролцуулахгүй, ДАШТ-д зодоглуулахгүй гэсэн шийдвэр гарсан тул бүх баг оролцлоо. Мөн Дэлхийн шигшээд сонгогдсон бөхчүүд ирээгүй тохиолдолд олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасна гэсэн учир бүгд иржээ.

Манай улсын шигшээ баг ч ялгаагүй заавал оролцох ёстой байсан. Харин виза, зардал мөнгөний асуудлаар зарим тамирчид үлдэж, эмэгтэй бүтэн багаар, эрэгтэй 80 хувийн багаар оролцсон юм.

Барилдаан эхлэхээс өмнө л хоёр хүн дутуу, 0:2 ялагдаж эхэлж байсан манай эрэгтэйчүүдийн шигшээ баг АНУ-д 3:7, Гүржид 3:7 ялагдсан. М.Лхагвагэрэл, Т.Тулга, З.Занабазар, З.Сумьяабазар нар хүнд нөхцөлд ялалтын оноо авсныг тэмдэглэх хэрэгтэй.

Эмэгтэй багийн хувьд ч зарим тамирчин яг барилдааны өмнө очсон, заримынх нь зардал, виза гээд асуудалтай байсан. Харин сэтгэлийн хүч, хичээл зүтгэлээрээ хүрэл медаль авч чадлаа. Хүрлийн төлөө тэд нутгийн эзэн АНУ-ын багийг ялсан билээ.

Эмэгтэй

Япон - Moнгол 5:5 (Нэмэлт оноогоор Монгол ялсан)

50 кг: Ханано Сакүрай - Д.Отгонжаргал 3:3

53 кг: Рино Катаока - Г.Отгонжаргал 5:1

55 кг: Моэ Киёока - Б.Болортуяа 6:4

57 кг: Рүка Натами - Б.Эрдэнэсувд 3:1

59 кг: Химэка Тохүхара - Э.Даваачимэг 5:3

62 кг: Юи Сакано - С.Цэрэнчимэд 5:7

65 кг: Мию Имай - П.Орхон 4:9

68 кг: Күми Кобаяши - Ө.Пүрэвсүрэн цэвэр

72 кг: Юүка Фүжикүра - Э.Даваанасан өрсөлдөгч нь гарч ирээгүй

76 кг: Нодока Ямамото - О.Бурмаа 2:0

Монгол - Украин 3:7

50 кг: Д.Отгонжаргал - Оксана Ливач 8:2

53 кг: Г.Отгонжаргал - Олля Альбина 6:4

55 кг: Б.Болортуяа - Алина Грушина цэвэр ялагдсан

57 кг: Б.Эрдэнэсувд - Юлия Ткач цэвэр ялагдсан

59 кг: Э.Даваачимэг - Ирина Бондар цэвэр ялагдсан

62 кг: С.Цэрэнчимэд - Ирина Коляденко 12:7

65 кг: П.Орхон - Катерина Зелених 10:12

68 кг: Ө.Пүрэвсүрэн - Тетяна Рижко 2:5

72 кг: Э.Даваанасан - Ала Белинська 5:6

76 кг: Э.Цэвэгмэд - Анастасия Осняч цэвэр ялагдсан

Монгол - АНУ 7:3

50 кг: Д.Отгонжаргал - Эрин Голстон цэвэр

53 кг: Г.Отгонжаргал - Фелисити Тэйлор 12:1

55 кг: Б.Болортуяа - Женна Буркерт 7:6

57 кг: Б.Эрдэнэсувд - Aлександра Хедрик 4:6

59 кг: Э.Даваачимэг - Лекси Багам 13:2

62 кг: С.Цэрэнчимэд - Кайл Миракл 16:5

65 кг: П.Орхон - Мэллори Велт 9:6

68 кг: Ө.Пүрэвсүрэн - Солин Пиерс 0:2

72 кг: Э.Даваанасан - Скилар Гроте 7:1

76 кг: О.Бурмаа - Димонд Гуилфорд 0:10

Монголын эмэгтэй бөхчүүд “Дэлхийн цом”-д 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018, 2022 онд хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах