“Монголын эмэгтэй зохиолчид”-II бүтээлийн эмхэтгэл хэвлэгдэн гарна
Монголын зохиолчдын эвлэлээс эмхэтгэн гаргадаг “Монголын эмэгтэй зохиолчид” ном энэ онд багтан дахин хэвлэгдэхээр болжээ.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлээс эмхэтгэн гаргадаг “Монголын эмэгтэй зохиолчид” ном энэ онд багтан дахин хэвлэгдэхээр болжээ.
Энэ ажлын хүрээнд МЗЭ тус эмхэтгэлийн анхны хэвлэлд зохиол бүтээлээ өгч амжаагүй бүсгүйдийн бүтээлийг ирэх сарын арван тавны өдрийг хүртэл хүлээн авах аж. Тус эмхэтгэл хэвлэгдэн гарснаар монголын үе үеийн эмэгтэй зохиолчдын яруу найраг, хүүрнэл зохиолууд нэгэн дор цолцолсон хоёр дахь хэвлэл болох юм.


















