Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн эхний тоглолт өнөөдөр болно
Манай улсын тамирчдын эхний тоглолт дэлхийн чансааны 18-р байрт бичигддэг БНСУ-ын шигшээ багтай 19:00 цагаас хийнэ. Харин дараагийн тоглолтоо талбайн эзэн Узбекистаны шигшээтэй энэ сарын 20-ны мөн 19:00 цагаас эхлүүлэх юм.
Мэдээллийн алба

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсгийн эхний тоглолт өнөөдөр болно.
Манай улсын тамирчдын эхний тоглолт дэлхийн чансааны 18-р байрт бичигддэг БНСУ-ын шигшээ багтай 19:00 цагаас хийнэ. Харин дараагийн тоглолтоо талбайн эзэн Узбекистаны шигшээтэй энэ сарын 20-ны мөн 19:00 цагаас эхлүүлэх юм.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хуралд Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат хэлэхдээ "Манай багийн хувьд энэ тэмцээнд орж байгаа нь нэр төрийн хэрэг. Азийн өндөр чансаатай багуудтай нэг хэсэгт орсон тул маш их зүйлийг сурна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.


















