Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын энхийг сахиулагч Өмнөд Суданд гавьяа байгуулжээ

Өмнөд Судан улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын энхийг сахиулагч Өмнөд Суданд гавьяа байгуулжээ
Монголын энхийг сахиулагч Өмнөд Суданд гавьяа байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Судан улсад явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч, ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулсан талаар "Соёмбо" сонин мэдээлсэн байна.

Тодруулбал, Б.Алтантивийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа түүнээс тусламж хүссэн байна. Тэрбээр энэ сарын 4-ний өдрийн 18.40 цагийн үед харуулын цэгт дэд ахлагч Э.Ирээдүйтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан аж. Гэтэл нэгэн цагдаа ирж тусламж гуйжээ. Б.Алтантив, Э.Ирээдүй нар шалгаж үзэхэд дотоодын дүрвэгч иргэдийн хорих байрт үймээн самуун дэгдэж, саатуулагдаж буй залуус НҮБ-ын цагдаа нарыг зодож байжээ.

Тэд гартаа урт төмөр барьж, НҮБ-ын цагдаа эмэгтэйг толгой руу нь цохин гэмтээж, улмаар амь насанд нь заналхийлэн хөөж байсан байна. Үүнийг анзаарсан Монгол энхийг сахиулагч хоёр хоригдол руу буу тулган, зөрчил гаргасан залуусыг баривчлан саатуулжээ. Хэрэг явдал дууссаны дараа НҮБ-ын цагдаа нар монгол дайчинд талархсанаа илэрхийлсэн байна.

Хуваалцах