Монголын эрчим хүчний салбарын ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн болов
Монголын эрчим хүчний салбарын “2019-2020 оны өвлийн их ачааллын горим ажиллагаа” сэдэвт ерөнхий инженерүүдийн зөвлөгөөн энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Уг зөвлөгөөнийг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох удирдан явуулсан. Зөвлөгөөнөөр Төвийн бүс, Дорнод бүс, Баруун бүс, Өмнөд бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн өвлийн их ачааллын горим ажиллагааны талаар хэлэлцэж, батласан юм.