Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын эрдэмтэн эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулна

“Монголын оюунлаг эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос санаачлан “Инноваци ба хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриан доор Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулганыг энэ сарын 30-ны 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын эрдэмтэн эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулна
Монголын эрдэмтэн эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулна. Зураг: МҮОНРТ

“Монголын оюунлаг эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ноос санаачлан “Инноваци ба хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүд” уриан доор Монголын эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулганыг энэ сарын 30-ны 09.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тус чуулган нь улс орны хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, техник технологи, инновацийн хөгжилд эрдэмтэн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, оролцоо, оюуны чадавхи, үлгэр дууриалал, манлайллыг нэмэгдүүлэх, улмаар мэдлэг-үйлдвэрлэл-салбар хоорондын хамтын ажиллагааг нягтруулан хөгжүүлэх зорилготой аж. Монгол Улсын нийт 1600 гаруй эрдэмтэн эмэгтэйчүүд уг чуулганд оролцох юм байна.

Монголын эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд та бүхэн ч гэсэн энэхүү чуулганд оролцох боломжтой.

Холбогдох хаяг: 99759738, 88013156, 99100535, 99118936

Хуваалцах