Монголын гадаргын ус судлаачдын холбооны төлөөлөлтэй уулзлаа
Усны газрын дарга З.Батбаяр болон холбогдох мэргэжилтнүүд Монголын гадаргын ус судлаачдын холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Мэдээллийн алба

Усны газрын дарга З.Батбаяр болон холбогдох мэргэжилтнүүд Монголын гадаргын ус судлаачдын холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Тэд 333 нуур байгуулахад гадаргын усны судалгаа маш чухал байгаа тул судалгаа, мэдээллээр ханган, хамтран ажиллах, Сав газрын захиргаадын Гадаргын усны мэргэжилтнүүдийг чадавхжуулах асуудлаар хамтарч ажиллах, Монгол Улсын гадаргын усны нөөц, голуудаас авч ашиглаж болох усны нөөцийн хэмжээ, экологийн урсац, нууруудын нөхцөл байдал хамгааллын арга хэмжээ, татмын нууруудыг сэргээх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монголын гадаргын ус судлаачдын холбооны зүгээс 333 нуурын ажлыг сайшаан хүлээж авч, дэмжиж байгаа бөгөөд тус ажлыг одоо болж байгаа услаг ихтэй жилүүдэд эрчимжүүлэн хэрэгжүүлэх болон олон улсын арга зүйгээр экологийн урсацыг тооцон албажуулах талаар ярилцлаа гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ.



















