Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын гар бууны баг 13 байрт орлоо

Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хоёр залуу буудагч нэгдүгээр серид 199 (92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193 (95+98), гуравдугаар серид 186 (90+96) оноо авч, нийт 571 оноогоор 13 бай

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын гар бууны баг 13 байрт орлоо
Монголын гар бууны баг 13 байрт орлоо. Зураг: МҮОНРТ

Токио хотын цагаар 09:00-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай Ц.Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорилоо.

Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хоёр залуу буудагч нэгдүгээр серид 199 (92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193 (95+98), гуравдугаар серид 186 (90+96) оноо авч, нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.

Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.

Хуваалцах