Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-тай санамж бичиг байгууллаа

Газрын харилцааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-ын тэргүүн Г.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-тай санамж бичиг байгууллаа
Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-тай санамж бичиг байгууллаа. Зураг: МҮОНРТ

Газрын харилцааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-ын тэргүүн Г.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулахад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, Монголын газрын менежментийн нэгдсэн эвсэл ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг нар оролцлоо.

Санамж бичиг байгуулснаар газрын харилцааны салбарт бусад орны сайн туршлага, инновацийг нутагшуулах, боловсон хүчнийг чадавхижуулах, салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлд төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болох юм байна.

Хуваалцах