Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монголын геологи, хайгуул-2020" чуулга уулзалт болно

“Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо”-ны санаачлагаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул" чуулга уулзалтыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголын геологи, хайгуул-2020" чуулга уулзалт болно
"Монголын геологи, хайгуул-2020" чуулга уулзалт болно. Зураг: МҮОНРТ

“Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо”-ны санаачлагаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул" чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Их Сургууль, ШУА, Геологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо зэрэг байгууллагууд хамтран 2020 оны гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо XII удаагаа зохион байгуулах болсон байна.

"Монголын геологи, хайгуул-2020" чуулга уулзалтын хүрээнд:Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
“Хайгуулчин” сэтгүүл
Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
“Зураглалын шилдэг баг” шалгаруулах
“Хайгуулын шилдэг баг” шалгаруулах
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
“Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
“Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
Мэргэшүүлэх сургалт
“Цэцээ гүн” спорт, гео-аялал зохион байгуулна. Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах