Монголын гурван бөх алтан медалийн төлөө барилдана
57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн тойргийн болон хагас шигшээ барилдаан дөнгөж сая өндөрлөж, Монголын гурван бүсгүй шигшээд шалгарав.
Тодруулбал, 57 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг нар орой алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Түүнчлэн 72 кг-д ОУХМ Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангасан бөгөөд медалийн өнгөө хувиргах барилдаанаа үдээс хойш хийнэ. Харин 53 кг-д барилдсан ОУХМ Г.Отгонжаргал хэсэгтээ хоёр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөв.


















