Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно
“Монголын инновацийн 7 хоног” цахим форум болно. Зураг: МҮОНРТ

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагааг манай улс 2014 оноос хойш 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Форумын үйл ажиллагааг цахим хэлбэрээр 2021 оны тавдугаар сарын 17-23-ны өдөр зохион байгуулах юм байна.

Төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах