Монголын жүдочдын тухай баримтат кино хийж байна
Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг “Fighting Films” спортын кино, реклам үйлдвэрлэлийн компани манай улсын жүдочдын тухай баримтат “Монголын жүдо” нэртэй кино хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг “Fighting Films” спортын кино, реклам үйлдвэрлэлийн компани манай улсын жүдочдын тухай баримтат “Монголын жүдо” нэртэй кино хийхээр болжээ. тус кинонд Монголын жүдо бөхийн түүх, хөгжил, анхдагч, орчин үеийн түвшин, тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилт зэргийг дэлгэрэнгүйгээр үзүүлэх аж. Гэхдээ тэд манай жүдочдоос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нарыг Английн Бристон хотноо урьж, зураг авалтыг нь хийсэн байна.
Киноны нээлт албан ёсоор ирэх наймдугаар сард Рио де Жанейро хотод болох зуны олимпийн наадмын өмнө болох юм байна. Киноны үргэлжлэх хугацаа 60 минут бөгөөд тус компани нь дэлхийн 20 гаруй орны жүдо бөхийн хөгжлийг харуулсан баримтат кино хийжээ.


















