Монголын жүдогийн холимог баг БНСУ-г ялж шигшээ наймд шалгарлаа
Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа.
Мэдээллийн алба

Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулах гэж байна.
Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа.
Тодруулбал, Монголын багаас +90 кг-д Ө.Дүүрэнбаяр ялагдсан ч 57 кг-д Д.Сумъяа, 73 кг-д Ц.Цогтбаатар, 70 кг-д Б.Ганхайч, 90 кг-д Г.Алтанбагана нар гайхамшигтай уран барилдаан хийж өрсөлдөгчөө ялсан юм.
Жүдо бөхийн багийн тэмцээн эрэгтэйчүүдийн 73, -90, +90, эмэгтэйчүүдийн 57, -70, +70 гэсэн зургаан жинд болдог бөгөөд Монголын жүдо бөхийн холимог баг шөвгийн наймд ОХУ-ын багтай хүч үзнэ.


















