Монголын жюүжицүгийн холбоо шинэ удирдлагаа сонгоно
Удирдах зөвлөлийн хурлаараа холбооныхоо ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд ерөнхийлөгч болон таван дэд ерөнхийлөгчийг сонгох аж
Мэдээллийн алба

Монголын жюүжицүгийн холбоо ирэх тавдугаар сарын 8-нд их хурлаа хийхээр болжээ. Уг хурлаар 2021-2024 оны хөгжлийн төлөвлөгөөгөө батлахаас гадна Удирдах зөвлөлийн 13 гишүүнийг 4 жилийн хугацаатай шинээр сонгон баталгаажуулж, Хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгож, чөлөөлөх юм байна.
Мөн Удирдах зөвлөлийн хурлаараа холбооныхоо ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд ерөнхийлөгч болон таван дэд ерөнхийлөгчийг сонгох аж.


















