Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын "кенгуру"

Экологийн цагдаагийн албанаас амьтдын тухай сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Баданги хүдрийн тухай өгүүлжээ. Одоогоос 30 гаруй сая жилийн өмнө үүсэж хөгжин, мөстлөгийн үеийг даван туулсан хүдрийн эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин, үр төлийг нь шовшоорой гэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын "кенгуру"
Монголын "кенгуру". Зураг: МҮОНРТ

Экологийн цагдаагийн албанаас амьтдын тухай сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Баданги хүдрийн тухай өгүүлжээ. Одоогоос 30 гаруй сая жилийн өмнө үүсэж хөгжин, мөстлөгийн үеийг даван туулсан хүдрийн эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин, үр төлийг нь шовшоорой гэдэг.

Дунджаар 10-15 жил насалдаг уг амьтны урд хоёр хөл нь богино, хойд хөл нь урт, нуруу нь бөгтөр тул Монголын "кенгуру" гэж нэрлэдэг. Хүдэр улирлаа даган өөрчлөгдөх "хамеолон" чадвартай ба цагаан цамцан дээр гоёмсог хар зангиа зүүсэн мэт их тансаг зүстэй.

Баданги хүдэр нь олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Манай улсад 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг байдаг.

Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарах бөгөөд 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой, урт нь нэг метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг.

Хуваалцах