Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдлээ

“Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдсэн байна. Судалгааг Глоб Интернэшнл Төвөөс тухайн салбарын мэргэшсэн ТББ-ууд болох Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Ил тод байдал сантай хамтран 2013 оны 1 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хү

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдлээ
“Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээ” судалгааны тайлан хэвлэгдсэн байна. Судалгааг Глоб Интернэшнл Төвөөс тухайн салбарын мэргэшсэн ТББ-ууд болох Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Ил тод байдал сантай хамтран 2013 оны 1 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд хийжээ.

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түвшинг тодорхойлох энэ судалгааг улс орны хэвлэл мэдээллийн салбар ба уг салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нарийвчилсан тойм гаргахад ашигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүн шинжилгээний арга хэрэгсэл болох ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилан Монголын хэвлэл мэдээллийн хуулийн шинэчлэлтэй холбоотой өрнөж буй хэлэлцүүлгийн хүрээнд гүйцэтгэсэн байна.

Хуваалцах