Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хоёр жүдоч дагаж барилдана

Паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хоёр жүдоч дагаж барилдана
Монголын хоёр жүдоч дагаж барилдана. Зураг: МҮОНРТ

Паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болов. Тэрбээр дагах барилдаанд Японы Южиро Сетотой таарсан бөгөөд түүнийг хожвол хүрэл медалийн төлөө хүч сорих юм.

Мөн эрчүүдийн 60 кг-д зодоглосон С.Ядамдорж Гүржийн З.Зурабианиг цэвэр ялж гараагаа сайхан эхлээд Казахстаны А.Сариевт вазаригаар дийлдлээ. Тэрбээр одоо дагах барилдаан хийх бөгөөд өрсөлдөгч нь хараахан тодроогүй байна.

Түүнчлэн өнөөдөр байт харваачид тэмцээнээ эхлүүллээ. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгэ 461 оноогоор 23 дугаар байрт бичигдэв. Тэрбээр есдүгээр сарын 2-нд шөвгийн 16-д үлдэхийн төлөө Польшийн М.Олзевскатай халз харвана.

Хуваалцах