Монголын хүн ам 2.9 сая боллоо
Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монголын хүн ам 2.9 саяд хүрлээ гэж мэдээллэв
Мэдээллийн алба

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос Монголын хүн ам 2.9 саяд хүрлээ гэж мэдээллэв. Ийнхүү түүхэнд тэмдэглэгдэж үлдэхээр сайхан үйл явдал болоод байна. Жил ирэх тусам Монголын хүн ам бага багаар нэмэгдэж буй бөгөөд ийнхүү 2.9 саяд хүрсэнийг олон улсын түвшинд хийдэг стандартын тооцооллоор тогтоосон байна. Түүнчлэн 2012 онд хүн амын төрөлтийн түвшин 74 мянгад хүрсэн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилд хоёрт орох өндөр үзүүлэлт байсан тухай албаныхан онцоллоо. Монголын үрс маш олон болтугай. 2.9 сая Монголчууддаа Улсын баяр наадмын мэндийг хүргэе, та бүхэн сайхан наадаарай.


















