Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг оюутнууд нээлээ

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар бэлтгэгдэж байгаа оюутнууд өнөөдөр хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авлаа. Энэ үеэр тэд өнөөдрийн арилжааг нээж цан цохисон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг оюутнууд нээлээ
Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг оюутнууд нээлээ. Зураг: МҮОНРТ

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар бэлтгэгдэж байгаа оюутнууд өнөөдөр хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авлаа. Энэ үеэр тэд өнөөдрийн арилжааг нээж цан цохисон юм. Монголын санхүүгийн систем нь сүүлийн 25 жилийн туршид арилжааны банк хэт давамгайлсан бүтэцтэй явж ирлээ. Нийт санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банкууд, үлдсэн 5 хувийг Хөрөнгийн бирж болон санхүүгийн бусад үйлчилгээ бүрдүүлж байна. Үүнийг тэнцвэржүүлэхэд нөлөөлөх гол хөшүүргүүдийн нэг нь олон нийтийн санхүүгийн боловсрол.

Хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт зөвхөн мэргэжлийн хүмүүс оролцдог гэх хандлага хоцрогдсон. Одоо дэлхийн зарим улсад олон нийтийн оролцоо энэ салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Тиймээс манай улс ч мөн олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байна.

Японы хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд “Кимонотой арилжаачид” гэж нэрлэгдсэн тоглогчид нэлээд хүчтэй орж ирж байна. Энэ бол гэрээсээ онлайнаар хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож өрхийн амжиргааг дээшлүүлж байгаа эмэгтэйчүүд. Үүнтэй ижлээр дэлхийн олон улс оронд хөрөнгийн биржийн арилжаа, санхүүгийн салбарын тоглогчдоор мэргэжлийн бус хүмүүс ихээр ололцож байна. Энэ нь зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах