Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын хүүхдийн ордны 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ

Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз-төгөлдөр хуур, ятга-төгөлдөр хуур, лимбэ,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүүхдийн ордны 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ
Монголын хүүхдийн ордны 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хүүхдийн ордон жилдээ 30 орчим төрлийн дугуйланд 2000 орчим хүүхэд элсүүлэн сургадаг. Энэ хичээлийн жилд бүжиг, дуулаач, хуучир-ёочин-гоцлол дуу, морин хуур, шанз-төгөлдөр хуур, ятга-төгөлдөр хуур, лимбэ-төгөлдөр хуур, хийл, цахилгаан хөгжим, ёочин, драм, зураг, шатар, математик, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, англи хэл, хятад хэл, япон хэл, амьдрах ухааны гэсэн 20 төрлийн дугуйланд элсэлт авах юм.

Дугуйлангийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Хүүхэд багачууд та бүхнийг Монголын Хүүхдийн ордонд хүрэлцэн ирж, сонирхсон дугуйландаа суралцахыг урьж байна.

Хуваалцах