Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын сонгомол төрлийн тэмцээн эхэллээ

Монголын хүүхдийн спортын VIII наадмын гүйлтийн цанын тэмцээн Эрдэнэт хотын Сархиа цанын баазад 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын сонгомол төрлийн тэмцээн эхэллээ
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын сонгомол төрлийн тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хүүхдийн спортын VIII наадмын гүйлтийн цанын тэмцээн Эрдэнэт хотын Сархиа цанын баазад 2 дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын эхний өдөр тэших техникээр уралдах төрлийн 4 насны ангиллын нийт 8 уралдаан болж шилдгүүдээ тодруулсан бол өнөөдөр сонгомол төрлийн тэмцээн эхэллээ.

Энэ төрөлд 17-18 насны хөвгүүд 10км, охид 5 км уралдах бол 11-16 насны охид, хөвгүүд 1.5-5 км зайд уралдана. Наадмын гүйлтийн цанын тэмцээнд орон нутгаас олон баг оролцож байгаа бөгөөд нийт 100 орчим тамирчин хурд сорих юм. Маргааш охид хөвгүүдийн буухиа уралдаанаар гүйлтийн цанын тэмцээн өндөрлөнө.

Хуваалцах