Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хүүхдийн спортын V их наадмын “Шилдэг холбоод” тодорлоо

Өнгөрсөн есдүгээр сард Монголын хүүхдийн спортын V их наадам болж өндөрлөсөн. Харин өнөөдөр уг наадмын ивээн тэтгэгчид болон спортын шилдэг холбоодод шагнал гардуулах ёслол боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хүүхдийн спортын V их наадмын “Шилдэг холбоод” тодорлоо
Монголын хүүхдийн спортын V их наадмын “Шилдэг холбоод” тодорлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн есдүгээр сард Монголын хүүхдийн спортын V их наадам болж өндөрлөсөн. Харин өнөөдөр уг наадмын ивээн тэтгэгчид болон спортын шилдэг холбоодод шагнал гардуулах ёслол боллоо. Тус тэмцээнийг сайн зохион байгуулсан волейбол, шатар, гимнастик, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, цана, хөлбөмбөг, тэшүүр, таеквондо, буудлага зэрэг 10 холбоог энэ үеэр тодруулав.
Манай улс энэ жил Монголын хүүхдийн спортын V их наадмыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн буюу олимпийн дүрмээр зохион байгуулсан юм. Хүүхдийн спортын V их наадамд спортын 17 төрлөөр 2000 орчим хүүхэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

Э.Ариунзаяа

Хуваалцах