Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмад ажилтнууд уулзалдав
Наймдугаар сарын 23-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл /МХЗЭ/-ийн ахмад ажилтнууд Залуучуудын өдрийг тохиолдуулан “Элит” зочид буудалд уулзалт хийжээ. Уулзалтын ажиллагааг нээж МЗХ-ны дэргэдэх Ахмадын байгууллагын тэргүүн С.Даш товч үг хэлсэн юм.
Мэдээллийн алба

Наймдугаар сарын 23-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл /МХЗЭ/-ийн ахмад ажилтнууд Залуучуудын өдрийг тохиолдуулан “Элит” зочид буудалд уулзалт хийжээ. Уулзалтын ажиллагааг нээж МЗХ-ны дэргэдэх Ахмадын байгууллагын тэргүүн С.Даш товч үг хэлсэн юм. Тэрбээр ахмад ажилтнууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ Монголын Залуучуудын Холбооноос зохиож буй шинэлэг ажлыг танилцуулж Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн цуврал 12 боть ном бүтээж буй ажлын явцыг илтгэж энэ ажилд идэвхитэй хүчин зүтгэж ажилласан Д.Нямаа, Б.Зинамидэр, Ц.Түвшинтөгс, Д.Дэмбэрэл, Д.Лхаасүрэн, Л.Цасчихэр, Т.Баярсайхан, Л.Дулмаа, Ш.Нямхүү, З.Далхжав нарын 10 гаруй ахмадыг МЗХ-ны “Залуучуудын зүтгэлтэн” цол тэмдгээр шагнасныг гардуулжээ.




























