Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын кримнологичдын холбооны “Хүндэт ерөнхийлөгчийн Од”-ыг гурван эрхэмд хадгалууллаа

Монголын кримнологичдын холбооны “Хүндэт ерөнхийлөгчийн Од” үүрд хадгалуулахаар гардуулах арга хэмжээ өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын кримнологичдын холбооны “Хүндэт ерөнхийлөгчийн Од”-ыг гурван эрхэмд хадгалууллаа
Монголын кримнологичдын холбооны “Хүндэт ерөнхийлөгчийн Од”-ыг гурван эрхэмд хадгалууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын кримнологичдын холбооны “Хүндэт ерөнхийлөгчийн Од” үүрд хадгалуулахаар гардуулах арга хэмжээ өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Монголын криминологийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцан, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам нарыг "Монголын криминологичдын холбоо" нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилж “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардууллаа.

Хуваалцах