Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын “легионер” тоглогч 425000 ам.долларын шагналтай тэмцээнд оролцож байна

М.Даваадоржийн тоглодог Казахстаны “Koninapower” баг “PUBG Mobile” World league тэмцээний Европ бүсийн аварга болж байсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын “легионер” тоглогч 425000 ам.долларын шагналтай тэмцээнд оролцож байна
Монголын “легионер” тоглогч 425000 ам.долларын шагналтай тэмцээнд оролцож байна. Зураг: МҮОНРТ

“PUBG Mobile” тоглоомын “No Chance” баг Монгол Улсаа төлөөлөн “East league”-т гадны шилдэг багуудтай өрсөлдөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус багийн бүрэлдэхүүнд Ц.Ариунсанаа, Б.Тэнгис, О.Өсөхбаяр, Б.Билгүүн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа. Үүнээс гадна “PUBG Mobile” тоглоомын “Koninapower” багт тоглодог монгол “легионер” М.Даваадорж багийнхаа хамт “West league”-т тоглож байна.

Сонирхуулахад, М.Даваадоржийн тоглодог Казахстаны “Koninapower” баг “PUBG Mobile” World league тэмцээний Европ бүсийн аварга болж байсан.

Хуваалцах