Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын марафонч Б.Сэр-Одыг олон улсын мэдээллээр онцолсоор байна

Энэ жил 40 нас хүрч буй түүний хувьд өчигдөр болсон олон улсын марафонд 26 дугаар байранд орсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын марафонч Б.Сэр-Одыг олон улсын мэдээллээр онцолсоор байна
Монголын марафонч Б.Сэр-Одыг олон улсын мэдээллээр онцолсоор байна. Зураг: МҮОНРТ

Монголын марафонч Б.Сэр-Одыг олон улсын мэдээллээр онцолсоор байна. Тэрбээр 2003 оноос олимп болон ДАШТ-д оролцох эрхийн норматив болох хатуу болзлыг биелүүлэн оролцож байгаа билээ.

Энэ жил 40 нас хүрч буй түүний хувьд өчигдөр болсон олон улсын марафонд 26 дугаар байранд орсон.

АНУ-ын Орегин мужийн Южин хотод болж буй тус хөнгөн атлетикийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин марафоны төрөлд эрхээ авсан билээ. Өнөөдөр эмэгтэй марафонд Б.Мөнхзаяа уралдана.

Энэ сарын 15-нд эхэлсэн тус тэмцээнийг спортын хатан хэмээн нэрлэдэг бөгөөд 18 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-д 192 орны 1928 тамирчин эрхээ аван оролцож байна.

Хуваалцах