“Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна.
Тавигдах шаардлагууд:
- Англи хэлийг бүрэн эзэмшсэн, түүнээс гадна олон улсын харилцаанд нийтлэг хэрэглэгддэг 1-2 хэлний дундаас дээш түвшинд эзэмшсэн байвал давуу тал болно.
- Олон улсын харилцаа, гадаад хэл шинжлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө илэрхийлэх чадвартай, цагийн менежмент сайтай
- Албан бичиг боловсруулах ур чадвар сайтай
- Идэвхи санаачлагатай, багаар хамтран ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет / 2 хувь зураг/ www.mnb.mn сайтнаас анкетыг авна уу.
- Их, дээд сургууль төгссөн диплом болон мэргэжил эзэмшсэнийг нотлох бусад материалуудын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2014 оны 5 дугаар сарын 15-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол Дүүрэг. Хувьсгалчдын зам-3. МҮОНРТ-ийн Тамгын Газар.
Утас: 325802


















