Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна

Англи хэлийг бүрэн эзэмшсэн, түүнээс гадна олон улсын харилцаанд нийтлэг хэрэглэгддэг 1-2 хэлний дундаас дээш түвшинд эзэмшсэн байвал давуу тал болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна
“Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” агентлагт Гадаад мэдээний орчуулагч шалгаруулж авна.

Тавигдах шаардлагууд:
- Англи хэлийг бүрэн эзэмшсэн, түүнээс гадна олон улсын харилцаанд нийтлэг хэрэглэгддэг 1-2 хэлний дундаас дээш түвшинд эзэмшсэн байвал давуу тал болно.
- Олон улсын харилцаа, гадаад хэл шинжлэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө илэрхийлэх чадвартай, цагийн менежмент сайтай
- Албан бичиг боловсруулах ур чадвар сайтай
- Идэвхи санаачлагатай, багаар хамтран ажиллах чадвартай
- Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет / 2 хувь зураг/ www.mnb.mn сайтнаас анкетыг авна уу.
- Их, дээд сургууль төгссөн диплом болон мэргэжил эзэмшсэнийг нотлох бусад материалуудын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2014 оны 5 дугаар сарын 15-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол Дүүрэг. Хувьсгалчдын зам-3. МҮОНРТ-ийн Тамгын Газар.
Утас: 325802

Хуваалцах