"Монголын мэдээ" суваг ДДэш ТВ-ийн 7, Скаймедиа-гийн 11, Юнивишний 13 дугаар суваг дээр гарч байна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн "Монголын мэдээ" суваг өчигдрөөс эхлэн "ДДэш ТВ"-ийн 7, "Скаймедиа"-гийн 11, Юнивишний 13 дугаар суваг дээр гарч байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн "Монголын мэдээ" суваг өчигдрөөс эхлэн "ДДэш ТВ"-ийн 7, "Скаймедиа"-гийн 11, "Юнивишн"-ий 13 дугаар суваг дээр гарч байна.
"Монголын мэдээ" суваг өчигдрөөс эхлэн "ДДэш ТВ"-ийн 7, "Скаймедиа"-гийн 11, "Юнивишн"-ий 13 дугаар суваг дээр гарч байна.
Олон нийтийн мэдээ мэдээлэл, нийгэм, эдийн засаг, спорт, улс төрийн сэдвээр дагнасан “Монголын мэдээ” суваг Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн “Евро 2016”-г шууд дамжуулан үзүүлж байгаа. Долоодугаар сарын 1-3-ны хооронд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болох "Чингис хаан-2016" жүдо бөхийн гран при тэмцээнийг мөн шууд дамжуулна. Түүнчлэн наймдугаар сарын 4-нөөс эхлэх “Рио 2016” зуны олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлэх юм.
Олон нийтийг хамарсан дээрх контентуудыг хэрэглэгчдэд илүү ойр байлгах үүднээс дээрх арга хэмжээг авсан байна.
Эрхэм үзэгч та бүхэн “Монголын мэдээ” сувгийг тухлан сууж, бидний гаргаж буй мэдээ мэдээлэл, контентоос үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг хүлээн авч үзээрэй.


















