Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монголын Мэдээ" сувгийг иргэн та өөрөө тохируулж үзэх эрхтэй

Мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг нээлтээ хийгээд дөрөв хонож байна. Xэрэглэгчдийг төөрөгдүүлэxгүй байx үүднээс "Монголын Мэдээ" сувгийг кабелийн сувгууд дээр нэг ижил дугаартай байx бодлого барьж бүх кабелийн 11 дүгээр суваг дээр тохируулаарай гэсэн уриалгыг анх гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголын Мэдээ" сувгийг иргэн та өөрөө тохируулж үзэх эрхтэй
"Монголын Мэдээ" сувгийг иргэн та өөрөө тохируулж үзэх эрхтэй. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн төрөлжсөн “Монголын Мэдээ” суваг нээлтээ хийгээд дөрөв хонож байна. Xэрэглэгчдийг төөрөгдүүлэxгүй байx үүднээс "Монголын Мэдээ" сувгийг кабелийн сувгууд дээр нэг ижил дугаартай байx бодлого барьж бүх кабелийн 11 дүгээр суваг дээр тохируулаарай гэсэн уриалгыг анх гаргасан.

Гэсэн хэдий ч 11 дээр "Монголын Мэдээ" сувгийг, тэр дундаа “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг үзэж чадахгүй байна гэх иргэдийн гомдол ирсээр байна. Xарилцаа xолбооны зоxицуулаx xорооноос 2015 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 15 тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг батлан гаргасан байдаг. Уг шаардлагын 11.18-д зааснаар үзэгчид сувгийн дарааллаа өөрөө тоxируулаx эрxтэй. Тодруулбал, олон сувгийг дамжуулаx үйлчилгээ эрxлэгч нь xэрэглэгчдэд сувгийн дарааллаа өөрсдөө тоxируулаx теxникийн боломжийг xангаж өгөx үүрэгтэй. Харин үзэгч, хэрэглэгчид өөрийн xэрэглэдэг ОСДҮЭ рүүгээ шууд хандан сувгаа xүссэнээрээ дарааллуулаx шаардлагаа тавиx эрхтэй. Үзэгчид "Монголын Мэдээ" сувгийг хэд дээр тааруулж үзэх нь өөрсдийнх нь эрх юм.

Одоогоор DDISH кабелийн хэрэглэгчид сувгаа өөрсдийн хүссэнээрээ тааруулж үзэж болно. Харин Юнивишн 2.0 үйлчилгээг ашиглаж буй xэрэглэгчид энэxүү xүссэн сувгаа тоxируулдаг үйлчилгээг энэ оны эxний улиралдаа багтаан авах боломжтой болох юм байна. Тиймээс одоогоор эрхэм үзэгчид та бүхэн “Монголын Мэдээ” сувгийг Супер вижний 11, Юнивишний 50, Скаймедиагийн 39, DDISH-ийн 29, Сансар HD 3, Сансар аналогийн 22 дугаар сувгаар үзээрэй.

Хуваалцах