Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын мэдээ” сувгийн хөтлөгч И.Болормааг НИТХ-ын "Хүндэт тэмдэг”-ээр шагнав

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн дохионы хөтлөгч И.Болормааг сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангахын төлөө тууштай ажилладаг зүтгэлийг нь үнэлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын мэдээ” сувгийн хөтлөгч И.Болормааг НИТХ-ын "Хүндэт тэмдэг”-ээр шагнав
“Монголын мэдээ” сувгийн хөтлөгч И.Болормааг НИТХ-ын "Хүндэт тэмдэг”-ээр шагнав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн дохионы хөтлөгч И.Болормааг сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангахын төлөө тууштай ажилладаг зүтгэлийг нь үнэлж НИТХ-ын "Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Шагналыг Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа нар гардууллаа. И.Болормаа нь бид бүхний орой бүр хүлээн авч үздэг "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөрийн мэдээ, мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд цаг алдалгүй хүргэх нэн хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэж байдаг нэгэн.

Нэмж хэлэхэд, НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр нийслэл Улаанбаатар хотын хөгжил, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг шагнадаг байна.

Хуваалцах