“Монголын мэдээ” сувгийн мэдээллийн хөтөлбөр хараагүйчүүдийн эрхийг дээдлэнэ
Өнөөдөр "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. "Монголын мэдээ" суваг энэ долоо хоногийн эхнээс харааны бэрхшээлтэй болон унших боломжгүй хүмүүст зориулж цаг агаарын мэдээгээ нэвтрүүлэгчийн дуу оруулалттайгаар нэвтрүүлж эхэлсэн билээ.
Мэдээллийн алба

Түүгээр ч зогсохгүй өнөөдрөөс эхлэн "Монголын мэдээ" сувгаар нэвтэрсэн мэдээллийн хөтөлбөрүүдэд ярилцлага өгсөн хүмүүсийн нэр, албан тушаалыг мэдээндээ дурддаг болж байгаа юм.
“Монголын мэдээ” цагаан таягтнуудын эрхийг дээдлэнэ.