"Монголын мэдээ” сувгийн тусгай сурвалжлагч нар сургалтад хамрагдлаа
21 аймгийн тусгай сурвалжлагч нарын сургалт энэ сарын 22-23-нд МҮОНРТ-ийн байранд боллоо.
Мэдээллийн алба

Өдөр тутам 17 цагийн мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг эфирт нийлүүлдэг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 21 аймаг болон дэлхийн 10 гаруй улсад тусгай сурвалжлагчтай билээ. Олон нийтийн эрх ашгийн талд, баримттай тэнцвэртэй, олон талын эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг шууд шуурхай хүргэдэг тус сувгийн 21 аймгийн тусгай сурвалжлагч нарын сургалт энэ сарын 22-23-нд МҮОНРТ-ийн байранд боллоо.
Дээрх сургалт “Монголын мэдээ” сувгийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, Орон нутгаас нийлүүлж буй мэдээнд тавигдах шаардлага, Шуурхай байдал, Мэдээний сонголт, Шуурхай мэдээ бэлтгэн нийлүүлэх, Телевизүүдийн хөгжлийн чиг хандлага, Орон нутгаас интернет болон гар утас ашиглан мэдээ дамжуулах технологи зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд тусгай сурвалжлагч нар танхимын хичээлээс гадна дадлага ажлын хөтөлбөрт хамрагдлаа.


















