Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагт дасгалаа гүйцэтгэнэ
Өглөө 07:30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн олимпын хурдан буудлагын урьдчилсан шат эхэлсэн. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагт дасгалаа гүйцэтгэнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 1-ний өдөр Монголын гурван тамирчин буудлага, бокс, чөлөөт бөх гэсэн спортын гурван төрөлд өрсөлдөнө.
Өглөө 07:30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн олимпын хурдан буудлагын урьдчилсан шат эхэлсэн. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагт дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд энэ дасгалаар олимпод анх удаа орж буй юм.
Олимпын хурдан буудлагын нэг онцлог нь үргэлжлэх тусам буудах хугацаа багасдаг. Тухайлбал, эхний таван сумаа найман секундэд амжиж буудах бол дараа нь энэ хугацаа зургаа, дөрвөн секунд болон багасна. Дөрвөн секундэд таван сум буудна гэдэг тамирчдаас багагүй ур чадвар шаарддаг.
Ташрамд дуулгахад, Энэ төрлийн финалын буудлага маргааш буюу наймдугаар сарын 2-ны 13:30 цагт эхэлнэ.


















