Монголын мэргэн буудагчид холимог хосын төрлөөс хүрэл медаль хүртлээ
Манай баг тамирчдаас ахлах ахлагч Б.Төртогтох /015 дугаар анги/, ахлах ахлагч Ч.Одхүү /327 дугаар анги/ нар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-д өрсөлдсөн.
Мэдээллийн алба

Мэргэн буудагчдын ДАШТ гэж хэлж болох “Мэргэн буудагчийн зааг” тэмцээний сүүлийн өдөр “Мэргэн буудагчийн биатлон”, “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-ы дасгал явагдаж аваргаа тодрууллаа. Энэхүү дасгалууд нь тус тэмцээний хамгийн их өрсөлдөөнтэй, оролцогчдоос бие бялдрын болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг шаарддаг төрөл юм. Мөн бусад шатанд явагдсан дасгалуудад үзэгч, дэмжигчдийг байхыг хориглож, зөвхөн шүүгчдийн бүрэлдэхүүний байлгадаг. Харин тус хоёр төрлийг оролцогч орны тамирчид, хөгжөөн дэмжигч нар болон орон нутгийн иргэдийг үзэж сонирхохыг зөвшөөрч, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй цацдагаараа бусад дасгалуудаасаа ялгарах онцлогтой.
Манай баг тамирчдаас ахлах ахлагч Б.Төртогтох /015 дугаар анги/, ахлах ахлагч Ч.Одхүү /327 дугаар анги/ нар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-д өрсөлдсөн. Уг төрлийн онцлог нь тэмцээн оролцогч орнууд тус бүр хоёр мэргэн буудагчийг оролцуулах бөгөөд тэдгээр нь сугалаагаар нэгнээ сугалж хамтран дасгалыг гүйцэтгэж, өрсөлдөгч нараас түрүүлж байгаа унагааснаар дараагийн шатанд шалгардаг. Харин хожигдсон хос шууд тэмцээнийг дуусгадаг.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн салааны ахлагч, ахлах ахлагч Ч.Одхүү нь Азербайжан Улсын Зэвсэгт хүчний ахлагч Элбрус Насиповыг сугалсан бөгөөд тэд өрсөлдөгч нараа ээлж дараалан ялсаар “Мэргэн буудагчийн холимог хосын халз тулаан”-аас хүрэл медаль хүртэж, Монголын мэргэн буудагчдын амжилтын буухиаг үргэлжлүүллээ.


















