Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монголын мянганы сорилтын сангийн ажлын хэрэгслийг хандивлана

2013 оны 9-р сарын 17-нд Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгасан. “Мянганы сорилтын гэрээ” манай улсад 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж нийт 284 сая 911 мянга 363 ам.долларын буцалтгүй туслам

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын мянганы сорилтын сангийн ажлын хэрэгслийг хандивлана
Монголын мянганы сорилтын сангийн ажлын хэрэгслийг хандивлана. Зураг: МҮОНРТ

2013 оны 9-р сарын 17-нд Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгасан. “Мянганы сорилтын гэрээ” манай улсад 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж нийт 284 сая 911 мянга 363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270 сая 660 мянган ам.долларыг хөрөнгө оруулалт хийжээ.

Монголын мянганы сорилтын сан татан буулгасантай холбогдуулан тус газрын ажлын албаны албан хэрэгцээнд ашиглаж байгаа хөтөлбөрийн эд хөрөнгө, тавилга, тээврийн хэрэгсэл, мэдээлэл технологийн хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тодорхой шаардлага хангасан, сонгон шалгаруулалтанд тэнцсэн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хандивлах бэлтгэл хийгдэж байна. Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын донор байгууллагуудын бүртгэл 2013 оны 10-р сарын 10-ны өдөр дуусах гэнэ.

Түлхүүр үг:МЯНГАНЫ СОРИЛТ
Хуваалцах