Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын найман иргэн Макаод хулгайн хэргээр баривчлагджээ

Өчигдөр Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газраас Монголоос ирсэн долоон хүнийг энэ онд гарсан хэд хэдэн дэлгүүрийн хулгайн хэрэгт холбогдуулан баривчилснаа зарласан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын найман иргэн Макаод хулгайн хэргээр баривчлагджээ
Монголын найман иргэн Макаод хулгайн хэргээр баривчлагджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газраас Монголоос ирсэн долоон хүнийг энэ онд гарсан хэд хэдэн дэлгүүрийн хулгайн хэрэгт холбогдуулан баривчилснаа зарласан байна.

Запе дахь цагдаагийн төв байранд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр манай иргэдэд баг зүүлгэн оруулж ирсэн бөгөөд тэдний өмнө эд мөрийн баримтыг нь тавьсан байжээ.

Мөн Монгол Улсын 28 настай иргэн ломбарднаас үнэт зүйл хулгайлдаг байсан талаар Макаогийн олон нийтийнаюулгүй байдлынцагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Түүнийг одоогоор 440 мянган Хонгконг долларын хохирол учруулсан гэж үзэж байгаа бөгөөд түүний хамсаатнуудыг мөн хайж байгаа ажээ.

Хуваалцах