Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монголын нууц товчоо”-г хүндэтгэх ёслолын ажиллагаа боллоо

Өнгөрсөн амралтын өдрөөр Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг эх орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Монголын нууц товчоо”-г хүндэтгэх ёслолын ажиллагаа боллоо
“Монголын нууц товчоо”-г хүндэтгэх ёслолын ажиллагаа боллоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрөөр Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг эх орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол төрийн багана батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн ч энэ өдөр салбарынхаа бахархан дуурайх ажил үйлсээ бахархалт хүмүүсээрээ жишээлэн олон нийтэд хүүрнэж, залуу үе, бяцхан кадетууддаа үндэсний бахархал, эх түүхийн товчоон “Монголын нууц товчоо” юугаан хүргэх хүндэтгэлт нэгэн ажиллагаа зохион байгуулсан юм.

Энэ үеэр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарын “Монгол Бахархлын өдөр”-т зориулан илтгэл тавьлаа.

Мөн идэр залуу 21-хэн насандаа хорооны захирагчаар томилогдон дайчин нөхдөө удирдан эрэлхэгээр тулалдаж, дайны талбарт эх орноо цусаараа хамгаалж байсан бол хожим Монгол Улсын Гадаад харилцааны салбарыг тэргүүлж, оюун ухааны цараагаараа эх орноо Нэгдсэн Үндэстний Байгууллагад элсүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан П.Шагдарсүрэн, Монголын цэргийн дипломат албанд 30 жил оюунаа чилээж зүтгэсэн армийн бэлтгэл хурандаа, дипломат албаны шадар цолтой Готовын Лүндэн, баазад нь халдсан алан хядагчийг устгаж, үйлс зорилго нэгт хэдэн мянган нөхдийнхөө амь насыг аварсан Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон, Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа хүчтэй үерт автан урссан АНУ-ын цэргийн албан хаагчийг эр зориг гарган аварсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлагч О.Анхболд, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч О.Болдбаяр, Өмнөд Судан улс дахь НҮБ-ын ажиллагааны бүсийн олон улсын хүчний командлагчаар томлогдсон генерал Дашдондогийн Баярсайхан зэрэг цэрэг дайчдаараа бахархсан үйл ажиллагаа болов.

Олимп, дэлхий, тивийн, цэргийн болон оюутны дэлхийн их наадмуудаас алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа дэлхийн индэрт удаа дараалан мандуулсан баг тамирчид болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран, цэргийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Н.Төгсцогт, Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг, дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль, Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн буудлагын тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, шатрын олимпиос хүрэл медаль, Оюутны их наадмаас мөнгөн медаль тус тус хүртсэн шатрын их мастер Б.Мөнгөнтуул, ганцхан сарын дотор насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медаль, Цэргийн дэлхийн аварга хэмээх гурамсан их амжилтын эзэн болсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Сүхээгийн Цэрэнчимэд, энэ жил Монгол Улсын хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг хүртсэн, анагаах ухааны доктор, бэлтгэл дэд хурандаа Хандсүрэнгийн Должин, түүхийн ухааны доктор, профессор Жамбын Базарсүрэн нарын зэрэг алдар суутанг эгнээндээ нэгтгэсэн Монгол цэргийн хийморь лундаа үргэлж өөдөө байж, Монгол төрийн алтан соёмбо мөнхөд ивээг ээ.

Хуваалцах